Цаг үеийн мэдээ

2020.01.07 МЯГМАР ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САРЫН

ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.41-17.15
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
  • Суудал: Шороо

Аргын тооллын 1 сарын 7, Ангараг гараг. Билгийн тооллын 12, Чөлөөт эх одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.  

Таны сурталчилгаа