Цаг үеийн мэдээ

2020 оны уих-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Тус хуульд хэд, хэдэн анхаарал татахуйц зохицуулалт орсны нэг нь сонгуулийн үеэр фейсбүүк тэргүүтэн цахим орчныг хэрхэн хязгаарлах талаарх асуудал юм. Ялангуяа “фейсбүүк”, “твиттер” зэрэг нь улс төрийн сонгуулийн үеэр сурталчилгаагаа явуулахад хамгийн тохиромжтой, голлох байр суурийг эзэлдэг орчин. Үүний зэрэгцээ нэр, зүсээ нуусан хуурамч хаягуудаас өрсөлдөгчийнхөө нэр хүнд, хувийн амьдралд нь халдах зэрэг ёс зүйгүй байдлаар ашиглах сөрөг тал гардаг. Иймд уих-ын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд “сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах тухай” заалтыг тусгажээ. Фэйсбүүк, твиттерт сурталчилгаа байршуулахдаа “сэтгэгдэл бичигдэхгүй” тохиргоотой нийтэлнэ.

47.1.сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно:

• 47.1.1.нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас
• 47.1.2.цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас
• 47.1.3.бусад цахим хуудас.

47.2.Нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ. “Бүртгүүлээгүй” цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг “хориглоно”

47.4. Энэ хуулийн 47.2-т заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно. Бүртгэлгүй хаяг ашиглаж, бусдын нэр хүндэд халдвал сонгуулийн дүн гартал хаягыг хаана.

Хэрэв дээрх энэ хуулийн 35.3 болон дээрх 47.4-т заасныг зөрчвөл харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн дараах арга хэмжээг нэн даруй авна:

47.7.1.Энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудасны монгол улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах;

47.7.2.Энэ хуулийн 47.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах арга хэмжээ авах.

Сонгуулийн сурталчилгаа явуулах, хяналт тавих журмыг СЕХ болон харилцаа холбооны зохицуулах хороо хамтран батална.

47.9.Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн сонгуулийн ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.

Өөрөөр хэлбэл 2020 оны сонгуулийн цахим орчин дахь сурталчилгаа эл хуулийн 47 дахь заалтаар зохицуулагдахгүй нь. СЕХ, харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цахим орчин дахь сурталчилгааны тухай нэмэлт журмыг баталж гаргах аж. мөн түүний хэрэгжилтэд хяналт тавьж мөрдүүлнэ гэсэн үг. эдгээрээс илүү нарийн заалтууд ч гарч ирэх магадлалтай.

Цахим орчныг шууд хаахгүй, харин СЕХ санал гаргасан тохиолдолд л хаах заалт оруулжээ.

Сонгуулийн өдрүүдэд фейсбүүкийг монгол улсын хэмжээнд засгийн газраас хаана гэсэнэ мэдээлэл тархсан. Тэгвэл цахим орчныг хаах заалт хуульд дараах байдлаар тусгагджээ.47.11.харилцаа холбооны зохицуулах хороо нь сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.

 

Таны сурталчилгаа