Аргаль угалзын ан агнуурын тусгай зөвшөөрлийг жил бүр хязгаарлагдмал тоотойгоор үндэсний ан агнуурын компаниудад зардаг бөгөөд, тэд цааш нь гадаадын ан агнуурын байгууллагуудад худалддаг. Аргаль угалзын тусгай зөвшөөрөл, ан агнуурын аялал нь монголчуудаас ховор амьтдыг хамгаалах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг бүрдэл хэсэг юм. Эдгээр цөөхөн тоотой олгогддог, үнэтэй тусгай зөвшөөрөл нь Аргаль хонь хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол санхүүгийн эх үүсвэр болдог ба 12.7 сая га хамгаалагдсан газар нутгийг хамарч, нутгийн иргэдийн орлогыг ч бүрдүүлж өгдөг байна.