Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шатрын тэмцээнийг ардчилсан Үндсэн хуулийн баярын өдрийг тохиолдуулан хууль тогтоох, хууль зүйн, дотоод хэргийн асуудал эрхэлсэн, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын ажилтан, хууль зүйн чиглэлээр сургалт явуулдаг сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач нарын дунд 2009 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Б.Чимидийн нэрэмжит 12 дахь удаагийн шатрын тэмцээнийг Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Чимид” сан, Монголын Хуульчдын холбоо, “Цогц-Эрх партнерс” ХХН, Монголын шатрын холбоо хамтран 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулахаар болжээ.
Тэмцээн рапид төрлөөр явагдах бөгөөд Швейцарь системээр 9 тавил тоглоно. Цагийн хяналт нэг талдаа 15 минут байна. Эхний гурван байр болон тусгай байр эзлүүлэн шагнаж урамшуулна.
Нэгдүгээр байр: Цом, өргөмжлөл, 400.000 төгрөг;
Хоёрдугаар байр: Өргөмжлөл, 300.000 төгрөг;
Гуравдугаар байр: Өргөмжлөл, 200.000 төгрөг;
Тусгай байр: 3 өргөмжлөл, 100.000 төгрөг.
Тэмцээн 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Бямба гаригт 09.30 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.
Оролцогчдыг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл 9900-1130, 9111-9838, 9911-8818 утсаар болон [email protected] хаягаар бүртгэж байна.