2019 оны 12-р сарын 25-ны өдөр Монгол улсын засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбогдуулан энэ сараас эхлэн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалин 8 хувиар, төрийн албанд ажилласан жилийн нэмэгдэл 25 хүртэл хувиар, үр дүнгийн мөнгөн урамшуулал улиралд 60 хүртэл хувиар олгох төдийгүй, шөнийн цагийн нэмэгдлийг 22-06 цагийн хооронд цаг тутамд 1000 төгрөгөөр тус тус олгож эхэлнэ.
Мөн шөнийн ээлжинд ажиллаж буй нийт ажилтнуудад оройн хоол, өглөөний цайгаар үнэ төлбөргүй хангах зэрэг асуудлуудыг 2020-2021 оны салбарын хэлэлцээрээр ЭМЯ, МЭМАҮЭ-ийн холбоо МХХЭМБНХ-д хамтран шийдвэрлэсэн юм.