УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын товыг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргахдаа зургаадугаар сарын 24-нд явуулах саналыг УИХ-д ирүүлжээ.
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт зохион байгуулна гэж заасан байдаг. Харин Сонгуулийн ерөнхий хороо 06-р сарын 24-нд буюу Лхагва гарагт санал хураалтыг явуулах санал боловсруулж хүргүүлсэн бөгөөд УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ.