Цаг үеийн мэдээ

 

Солонгос улсад гурван жилийн өмнө хориглогдсон ““Малгин ниггим”” нойтон салфетка манай улсад зарагдсаар байна. Тус салфетка нь хүний арьсанд харшил өгдөг химийн найрлага бүхий CMIM, MIT агуулагддаг болох нь тухайн үедээ тогтоогдож үйлдвэрлэгч компани нь бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж байжээ. Харин манай улсад энэхүү ногоон болон ягаан савлагаатай салфеткийг ахуйн хэрэглээндээ өргөн хэрэглэсээр байгаа юм.

"CMIT, MIT зэрэг химийн найрлага нь их хэмжээгээр хэрэглэхэд арьсны харшил үүсгэх магадлал өндөр тул хэрэглэсний дараа усаар угаадаг бүтээгдэхүүнд оруулж болдог юм байна.
Хүний биед хортойгоор тогтоогдсон бодисын нэрс:
CMIT - (Methylchloroisothiazolinone) : Муудуулахгүй бодис
MIT - (Methylisothiazolinone) : Ариутгалын бодис
Бүтээгдэхүүний саванд энэ талаар ямарч мэдээдэл байхгүй бөгөөд нойтон салфетка зэрэг шууд хэрэглээд усаар угаадаггүй бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон гэнэ. 

Таны сурталчилгаа