Цаг үеийн мэдээ

Пуэрто Рико улсын бахархал болсон ”Пунта Вентана” байгалийн гайхамшигт хад даваа гарагт тус аралд болсон 5.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нуржээ. Гуаянилла хотын газар нутагт байрладаг сэнж хад аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг байжээ.

Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас 1841 онд баригдсан сүм нурсан байна. Мягмар гарагт мөн 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт дахин болсны улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртжээ. Энэ нь сүүлийн 102 жилд Карибын аралд болсон хүчтэй газар хөдлөлт юм. Байгалийн гамшгийн улмаас хоёр цахилгаан станц зогсож, 300 мянга гаруй хүн ундны усгүй болоод байна.

 

Таны сурталчилгаа