Ногоон өнгөнд дурлагсад
Энэ өнгөнд дурлагсад сексийн харилцаанд туршлагагүй, гэнэн, итгэмтгий байдаг. Тэд хүүхэмсэг, эв хавгүй ч тэд ер бусын дур булаам байдаг. Ерөнхийдөө ногоон өнгөний амрагууд зөөлөн, сайхан сэтгэлтэй, гэр бүл зохиосон тохиолдолд их үнэнч, итгэмтгий байдаг.
Бор өнгөнд дурлагсад
Зөөлөн дулаан бор өнгийг таашаадаг эрчүүд сайхан харилцаатай, мэдрэмж өндөртэй, хамтрагчийнхаа хүсэл таашаалыг илүүд үздэг маш романтик амрагууд. Сексийг романтик, сайхан орчинд хийвэл илүү сайхан таашаал авна гэдгийг маш сайн мэддэг, үүндээ ч ихээхэн анхаарал хандуулдаг. Тэд амрагаа өөрийг нь хүндэлдэг, харьцаандаа ач холбогдол өгдөг байгаасай гэж хүсдэг. Өөрийг нь үнэнчээр хайрлаж чадах бүсгүйгээ олвол бүх зүйлээ зориулахад бэлэн эрчүүд.
Цагаан өнгөнд дурлагсад
Цагаан өнгөнд дуртай эрчүүд төрөлхийн цэвэр, цэмцгэр байдалд дуртай. Энэ нь тэдний сексийн харилцаанд ч илэрдэг. Нөгөө талаар хэтэрхий ичимхий учраас гэрэлтэйд болон өдрийн цагаар секс хийхийг хүсдэггүй. Мөн бүсгүйнхээ дотуур хувцас бүр цаашилбал ариун цэвэрт нь анхаарал хандуулах нь бий. Тэр сайхан үнэртэй биеийн тос, зөөлөн булбарай арьстай бүсгүйд ихээхэн татагдана.
Цэнхэр өнгөнд дурлагсад
Тэд гайхалтай амрагууд. Хамтрагчдаа эелдэг зөөлөн хандаж, хайрлан энхрийлж, хүсэл зоригийг нь дагадаг. Иймдээ ч тэд бэлгийн амьдралаасаа бүрэн дүүрэн таашаал авч чаддаг бололтой. Цэнхэр өнгөнд дурлагсад гэр бүлдээ үнэнч, сайхан хос болох бөгөөд хэзээ ч илүү хардаггүй сайн талтай. Цэнхэр өнгөнд дуртай эрийг сонгосон бол та амьдралын хамгийн чухал сонголтыг алдаагүй хийжээ хэмээн өөрийгөө магт.
Саарал өнгөнд дурлагсад
Энэхүү завсрын өнгөнд дурлагсдын зан ааш нь хүртэл завсрын байдаг. Тэд шийдэмгий биш, тээнэгэлзүүр. Тиймдээ ч сексийг хайр дурлал, халуун дотно байдлаас биш зөвхөн хэрэгцээний үндсэн дээр бий болсон зүйл гэж үздэг. Үр удмаа үлдээх гэж сэтгэлийн таашаал эдлэхгүйгээр дотно харьцаанд орж чадах хүмүүс.
Улбар шар өнгөнд дурлагсад
Энэ өнгөнд дуртай хүмүүс дотно харьцааны үед элдэв байрлал туршиж үзэхдээ тун гаргуун. Мөн оршил сайтай. Сексийн явцад тэд амрагийнхаа чихэнд “сахилгагүй” үгс шивнэж, бас магтахдаа дуртай.
Хар өнгөнд дурлагсад
Хар өнгөнд дуртай хүмүүс бэлгийн чадавхи муутай гэгддэг. Хар өнгөнд дурлагсад дүнсгэр, баргар байдаг гэнэ. Тиймээс уурласан үед нь тэднээс сайн зүйл хүлээх хэрэггүй.
Ягаан өнгөнд дурлагсад
Ягаан өнгө эсрэг хүйстнээ илт өдөөн хатгаж байдаг. Эрчүүдийн хувьд жинхэнэ шалиг хүмүүс энэ өнгөнд дурладаг гэнэ. Бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг шархлуулахдаа хамгийн гаргууд улс. Шуудхан хэлэхэд ягаан өнгийг дээдлэгч эрчүүдээс холхон байгаарай. Гэхдээ ягаан өнгөнд дуртай эрчүүд тун цөөхөн л болов уу?
Шар өнгөнд дурлагсад
Шар өнгөнд дуртай эрчүүд янаг амрагийн харилцаанд хэнтэй ч зохицож, уусаж чаддаг. Тиймээс ижил хүйстнүүд энэ өнгийг шүтдэг болохыг судлаачид тогтоосон байна. Ихэнх тохиолдолд тэд хамтрагчийнхаа хүслээр болдог. Өөрөө таашаал авахгүй байсан ч хайртай хүнээ гомдоохыг хүсдэггүй.
Улаан өнгөнд дурлагсад
Улаан өнгө бол хүсэл тачаалын бэлгэдэл. Энэ өнгөнд дуртай эрчүүд орондоо арслан мэт. Тэдэнтэй нэг оронд орвол бүтэн өдөр орноосоо ч босолгүй жаргаана эс бол эцэс цуцалтгүй ноолсоор таныг ядрааж орхих вий. Гэхдээ л улаан өнгөнд дурлагсад сексийн хамгийн сайн хамтрагчид. Хайр дурлалын ажилд дуртай бүсгүйчүүд улаан өнгө таашаадаг эрчүүдийг сонговол алдаж болохгүй шүү!
2024-01-18
Mm