Өнөөдөр буюу 2020 оны 01.08-ний өдөр Украины Боинг-737 загварын онгоц Иран улсын Имам Хомейний нэрэмжит нисэх онгоцны буудлаас хөөрсөн даруйдаа осолдсон хэрэг гарсан. Тегеран хотод шуурхай ажиллагаа явуулж онгоцны хар хайрцагнуудын нэгийг нь олжээ.
Онгоцонд 179 хүн зорчиж байснаас 147 нь Иран улсын иргэд 32 гадаадын иргэд явж байсан бөгөөд бүгд ослын газар дээр амиа алдсан байна. Онгоцны экипажийн гишүүд хамгийн чадварлаг баг байсан ба осолдсон онгоц Украины авиакомпаний хамгийн сайн үзүүлэлттэй онгоц байжээ. Албаныхан үүнийг террорист халдлага бус хөдөлгүүрт гэмтэл гарсан хэмээн үзэж байна.