Аймгийн төвд томуу, томуу төст өвчний дэгдэлт сүүлийн долоо хоногт огцом нэмэгдэж амбулаторийн нийт үзлэгийн 16.8 хувьд, яаралтай түргэн тусламжийн дуудлагын 18.1 хувийг эзэлж байна. Иймд Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан журамд заасны дагуу сургуулийн амралтыг сунгаж, цэцэрлэгийг түр хаах тухай захирамж гаргажээ. Захирамжид Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 08- 17-ны өдрийг дуустал түр хугацаагаар хаахаар шийдвэрлэжээ.Тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн лабораторийн шинжилгээгээр В хүрээний болон короно, рино, энтер вирус илэрч байгаа тул бага насны маш хурдан хугацаанд хатгаагаар хүндэрч байна. Иймд эцэг эхчүүд хүүхдээ томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа өрхийн эрүүл мэндийн төв болон БОЭТ- ийн хүүхдийн эмчид хандан, аль болох гэрт нь эмчийн зааврын дагуу эм хэрэглэх, илчлэг аминдэмтэй хоол өгөх, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт хэрэглэхийг зөвлөжээ.