Цаг үеийн мэдээ

Ирэх жил эрүүл саруул байхын тулд ордууд юуг анхаарах хэрэгтэй вэ?

 Хонь 

Стресс таны толгойг зовоох гол асуудал. Оюун санааны эрүүл мэндээ асуудалд орохоос сэргийлэхийн тулд хийж чадах бүхнээ хийгээрэй. Шээс хөөх үйлчилгээтэй эм уухаас татгалз. Мөн хооллолтондоо анхаар. 

Үхэр 

Таны амьсгалын замын систем гол санаа чилээх асуудал байна. Гэхдээ сайн мэдээ гэвэл, та дээрх асуудлыг хялбархан арга замаар шийдвэрлэх болно. Бага зэрэг ханиалгах, ханиад хүрснээс болж амьсгалын замын систем чинь асуудалд орсон бол эмчид үзүүлээрэй. 

Ихэр 

Ирэх жил Ихрүүд багагүй өвчин ороох бололтой. Тиймээс ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэх үед нь яаралтай арга хэмжээ аваарай. Тэр тусмаа өмнө нь өвчилж байсан, хэрхэн эмчлэхийг нь мэддэг нөхцөлд эрүүл мэндийн нөхцөл байдлаа үл ойшоох хэрэггүй. 

Мэлхий 

Ирэх жил таны эрүүл онцгой сайн байх болно. Харин жижиг хэмжээний өвчин эмгэгийг тоолгүй өнгөрч болохгүй. Тэр тусмаа удаан эдгэрдэг, тэсвэртэй өвчин тусахаас сэргийлээрэй. 

Арслан 

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаандаа анхаараарай. Өмнө нь та хоол боловсруулах асуудалтай нүүр тулгарч байсан ч, ямар нэгэн арга хэмжээ авдаг байсан байж мэдэх юм. Аль болох эрүүл хооллохыг хичээгээрэй гэж хүсье. 

Охин

 Та ирэх жил чихрийн шижин өвчин тусах эсвэл цусны даралттай холбоотой асуудалтай нүүр тулгарах эрсдэлтэй байна. Тиймд 2020 онд эрүүл мэнддээ тавих анхаарлаа бүү сулруулаарай.

Жинлүүр 

Ирэх жил таны эрүүл мэнд тун давгүй байх нь. Бага зэрэг халуурах эсвэл ханиад тусаж магадгүй. Гэхдээ санаа зовоох асуудал биш учир тайван байж болно. 

Хилэнц 

Ирэх жил таны дархлааны систем гайхалтай ажиллана. Та бүх төрлийн жижиг өвчнүүдээс маш амархан сэргэлт авч, хурдан биеэ тэнхрүүлнэ. Хэдий тийм боловч уур уцаараа хянахгүй бол даралт ихсэх аюултай гэдгийг санаарай. 

Нум 

Түргэн хоолноос татгалзаж, эрүүл хооллох цаг үе иржээ. Амьдралын хэв маягаа өөрчлөх нь танд ач тустай байна. Хүнсний ногоог урьд өмнөхөөсөө илүү их хэрэглээрэй. 

Матар

 Ирэх жилийн турш та ямар нэгэн ноцтой өвчин тусахгүй учир санаагаа чилээх хэрэггүй. Гоё санагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Хумх 

Хийжүүлсэн ундаа болон эрүүл бус хоол хүнснээс татгалз. Хэрэгтэй үедээ  эмчийн хяналтанд орж, шинжилгээ өгч байгаарай. Бие жаахан чилээрхэх төдийд өвчин намдаах эм уух хэрэггүй.

Загас 

Зөв хоолло. Эс бөгөөс ходоод гэдэс хямарч магадгүй. Халтиргаа гулгаатай үед сонор сэрэмжээ бүү алдаарай. 2020 онд биеэ сайн анзаарч чадвал өвчин таныг зовоохгүй.

 

 

 

Таны сурталчилгаа