Цаг үеийн мэдээ

            Манай гарагийн экологийн орчин эрчимтэй хүндэрч байгаатай холбогдуулан дэлхийн улс гүрнүүд өөрийн гарц шийдвэрээ хайж байна. Тиймээс “Эко эрин үндэсний төсөл” ТББ Монгол улсын шинэ үзэл баримтлалыг боловсруулж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх төсөл боловсруулсан байна.

            Дэлхий нийтийн хэмжээнд улс гүрнүүдийг экологийн сүйрлээс аврах эко-технопарк загварын шинэ хотжилтын сүлжээг дэлхий даяар үүсгэх, шинэ мөнгө санхүүгийн тогтолцоог үндэслэх, Улаанбаатар хотыг дэлхийн санхүүгийн төв болгох. Дэлхийн эко ногоон хөгжлийн шинэ загварыг ОУ-н хэмжээнд үүсгэн хөгжүүлэх ажлыг удирдан чиглүүлэх байгууллага нь Эко эрин үндэсний төсөл ТББ юм. Энэ хүрээнд дэлхий дахинаа нүүдэллэхүй монгол экологизмийн үзлийн эко-технопарк хотхонуудын сүлжээг бүтээн байгуулна.

             Хүнсний аюулгүй байдал, ХАА-н тогтвортой хөгжил, блокчэйн технологи дээр суурилсан дэлхийн санхүүгийн шинэ загварыг үүсгэн хөгжүүлэхэд Улаанбаатар хот дэлхийн санхүүгийн нэг төв болно. Төслийг хэрэгжүүлэхэд монгол,ОУ-ын 6 байгууллага хамтран ажиллана.

            Монгол улс аз жаргалын индексээр 2018 онд 156 улсаас 94,  Хүний хөгжлийн индексээр 2017 онд 188 улсаас 92 байсан бол энэ үзүүлэлтийг 10 жилийн дотор тэргүүлэх байранд оруулна. Дэлхий дээр анхны экологист ногоон хөгжлийн улсыг байгуулах, бусад улс орнуудад үлгэр жишээ дэлхийн тэргүүлэх эко загвар улс болгоно гэсэн зорилтуудыг тавьж байна. Монгол улсын хот суурин бүрийн хажууд, 330 сум бүхнийг дагуулж босгох 360 эко-технопарк хотхонуудын сүлжээг бүтээн байгуулахыг эко эрин үндэсний төсөл бодлогоороо удирдан чиглүүлнэ.

             Эко-технопарк гэдэг нь Инноваци төслүүдийг хэрэгжүүлэх зориулалттай соёл гэгээрэл, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн байгаль орчинд эерэг нөлөөтэй нүүдлийн иргэншлийн шинэ монгол дизайны сууринг хэлнэ. Энэ төсөл хэрэгжсэнээр аливаа хот суурингийн органик хог хаягдлыг бүрэн боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулснаар огт хог хаягдалгүй цэвэр орчин үүснэ. Төслөөр Эко хотхон, базальт, шинэ үеийн бетон, хөөсөн шилэн крамик, хөвдөг усан зочид буудал, гумат, супер эко хар шороо биовегитари, бог малын, туулай, гахайн ферм, шувуун фабрик, мах комбинат, хүммүс, шинэ тээвэр ложистик гэсэн 16 төсөл хэрэгжих юм. 

Таны сурталчилгаа