Монгол улс Бүгд найрамдах Энэтхэг улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр улс 2018 оны хагас жилийн байдлаар 60 сая ам долларын худалдаа хийсэн бол өнгөрсөн онд 38 сая ам долларын худалдаа хийжээ. БНЭУ-тай хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай, эмийн үйлдвэр, мэдээлэл технолгийн салбарт хамтран ажиллах боломжтойг хэлж байна. Тухайлбал энэ онд Энэтхэг улсын санхүүжилтээр мэдээлэл технологийн төв байгуулахаар болжээ. Бусад салбаруудад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургалт тэтгэлгийг зарлахаар төлөвлөж байгаа юм байна.
Манай улс ази номхон далайн бүс орнуудын худалдааны хэлэлцээрт өнгөрөгч 12-р сард нэгдэн орсон байна. Ингэснээр өндөр өртөгтөй, монголд үйлдвэрлэх боломжгүй 390 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаалийн тарифын 30-40 хувийн хөнгөлөлттөй үнээр импортлох боломжтой болсон байна.
Ази номхон далайн бүс орнуудын худалдааны хэлэлцээрт нэгдснээр Энэтхэг улстай хийх худалдааны хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Мөн тус хэлэлцээрт байдаг 6 орон руу 30-40 хувийн гаалийн тарифын хөнгөлөлттөй үнээр 10 мянга 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалах боломжтой байна.
Энэтхэг улс мэдээлэл технолгийн чиглэлээр дэлхийд өндөрт тооцогддог. Манай улс харилцан туршлага суралцаж мэдээлэл технологийн төвийг байгуулахаар болжээ. Тус төвийг 20 сая ам долларын санхүүжилтээр барихаар төлөвсөн байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө санхүүгийн дэмжлэг авч шинэ мэдээлэл технологийн төвийг барих юм. Тус төвийг барихал хөрөнгө санхүүгийн асуудал шйидэгдсэн мөн зураг төслийг ажлууд дууссан гэдгийг хэлж байна.