Нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг 2020 оны 1 дүгээр сарын 1 хүртэл хязгаарлаад байсан. Тэгвэл он гарснаар хязгаарлалтын хугацаа дууссан тул орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийг бүртгэх ажил энэ сарыг дуустал хэвийн үргэлжлэх юм байна.
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс сонгууль болсны дараах өдрийн 00:00 цаг хүртэл Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсооно гэдгийг УБЕГ-аас мэдээллээ.