Цаг үеийн мэдээ

Таныг  өдрийн турш таатай байлгаж, хөлийг хамгаалж байдаг гутлыг зөв сонгож өмсөх нь эрүүл мэндэд туйлын чухал юм.  Харин таны сонгосон гутал чийг татаад байгаа бол танд дараах зөвлөмжийг хүргэж байна.

Хуш модны улавч дэвсэх:  Энэ улавч нь хөлний эвгүй үнэрийг дарах, нянгийн өсөлтөөс урьдчилан сэргийлдэг.

Гэртээ хөл нүцгэн байх:  Гутал чийгтэх асуудал хэрвээ таны хөлөнд байгаа бол  та үнэр дарагч болон хөлс дарагч зэргийг хэрэглэж болно. Хамгийн гол нь хөлс дарагч нь алюмины оксидтой байх ёстой. Мөн усанд халбага цууны хүчил хийж, хөлөө 10 мин дүрээд сайтар арчаарай. Шаардлагатай бол эмийн сангаас мөөгөнцөрийг эсрэг тос авч түрхээрэй. Энэ бүгдийг 10 хоног хэрэглээд үзэх хэрэгтэй.

Гутлаа угаах:  Мэдээж таны гутал угааж болдог бол гутлаа угаагаарай.  Угаасан гутал бүрэн хатахад  дотор үржсэн нянг бүрэн устгана.  Мөн гутлын хоншоорт өсгийд нимбэгний хальсыг хийж хонуулаарай              

Гутлаа хөлдөөгчинд хий: Хуванцар уутанд гутлаа хийгээд шөнийн турш хөлдөөгөөрэй. Маргааш нь наранд гаргаж хатаагаарай.  Гутал чинь чийг татахаа болино.

Спирт агуулсан хөвөн гуталдаа хий: Хөвөнд архийг ууршуулан гутал руугаа хийгээрэй. Архи нь маш амархан ууршдаг учир чийг татахаас сэргийлнэ.

Таны сурталчилгаа