Ус тохиромжтой хэмжээгээр уух: Ус нь чамайг эрч хүчтэй байхад тусална. Шингэнийг хангалттай хэмжээгээр уух нь биеийн температур, болон зүрхний цохилтыг чинь зохицуулдаг. Хангалттай хэмжээний ус ууж хөлсөөр алдсан шингэнээ нөхөж, сэргээхгүй бол дасгал хийсний дараа булчин өвдөж, толгой эргэж, сульдаж мэднэ. Дасгал хийхээсээ 20-30 минутын өмнө ядаж нэг аяга ус уу. Дасгал хийх явцдаа 15 минут тутамд нэг аяга ус уух хэрэгтэй.
Хоосон ходоодтой дасгал хийж болохгүй: Өөрийнхөө биеийг зуухаар төсөөл. Зууханд нэг дор их хэмжээний түлээ хийснээс, бага багаар ойр ойрхон түлээ нэмвэл илүү сайн халдаг тийм үү? Яг л үүнтэй адилаар бид бодисын солилцоогоо байнга “тэжээх” ёстой. Дасгал хийхийнхээ өмнө уураг, удаан шатдаг нүүрс ус агуулсан хүнс ид. Дор хаяж нэг цагийн өмнө юм идсэн байхгүй бол, дасгал чинь огт үр дүнгүй болж, дэмий булчингаа ядрааснаас өөрцгүй болно. Мөн юм идсэнийхээ дараа шууд дасгал хийж болохгүй. Мөн дууссаныхаа дараа нэгээс хоёр цагийн дотор тэжээллэг хүнс ид.
Унтлагынхаа цагаар дасгал хийж болохгүй : Дасгал хөдөлгөөндөө сэтгэл ханамж авахын тулд бид хангалттай унтах гэх мэт маш их зүйлээсээ заримдаа татгалздаг. Гэхдээ тэдгээрийн нэг нь таньд хор болно. Нойроо алдах нь таны зүрхний хэмнэлийг хурдасгаж, илүү их ядрааж, тогтворгүй байдлыг үүсгэдэг байна. Энэ нь таныг хэт хурдан ядаргаанд оруулж дасгал хөдөлгөөнөө орхих шалтгаан болдог.
Хэт их кофе уусныхаа дараа дасгал хийх хэрэггүй: Та өдөрт хэдхэн аяга кофе уудаг хүмүүсийн нэг бол, нэг л аяга илүү уусан кофе чинь том өөрчлөлт бий болгоно. Хэрэв таньд дасгал хийхийн өмнө өөрийгөө илүү сэргээхийн тулд ганц л аяга кофе уух хүсэл төрвөл, үүнийг хийх хэрэггүй. Үүний оронд нааш цааш гүйж өөрийгөө сэргээх нь таны эрүүл мэндэд тустай.
Дасгал хийхийн өмнө уураг хэрэглэхгүй байх: Уураг хэрэглэх нь хүний биед хэрэгтэй бөгөөд амттай, гэвч мөн л энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүн шингэхдээ удаан байдаг. Та түүнийг шингээх гэж хамаг хүч хөдөлмөрөө барж таны хийсэн дасгал хөдөлгөөн жингээ барьж гоолиг болоход чинь бус зөвхөн хоолоо шингээх төдий, их хөдөлмөр болж хувирна.
Дасгалыг зогсоож болохгүй: Бүсгүйчүүдийн фитнессийг дундаас нь орхидог нэг шалтгаан бол, эхэндээ жингээ хурдан хаяад байсан хэрнээ сүүл рүүгээ огт үр дүнгээ өгөхөө больчихлоо гэх. Огт хөдөлгөөнгүй, юуг ч хүлээж авахад бэлэн байсан сул бие фитнесст явж эхлэхэд эхэндээ дасгалыг маш сайн хүлээж авдаг. Энэ нь гадар өөхөнд нөлөөлж жин хасагддаг. Харин дараа нь фитнессийн чинь дасгал тогтмолжоод эхэлмэгц, цаад нягтаршил ихтэй өөхөнд удаанаар нөлөөлж эхэлнэ. Тиймээс сэтгэлээр унах хэрэггүй. Харин өөрийнхөө хийдэг дагсалын жинг тогтмол нэмж, хүндрүүлж байгаарай. Нэг л жин дээр удаан хийвэл үр дүнд хүрэхгүй.
Ариун цэврийг бүү март: Хөлсний хэт их ялгаралт арьсны нүх сүвийг бөглөж, бохирдуулж улмаар тууралт гардаг. Тиймээс дасгал хийж байхдаа хөлсөө байнга цэвэрхэн алчуураар арчиж, ус сайн ууж, дасгалаа дууссаны дараа бүлээвтэр шүршүүрт орж, хуурай хувцас өмсөж байгаарай. Зарим бүсгүйчүүд нүүрний будгаа арилгалгүйгээр шууд фитнесст ордог. Арьснаас чинь ялгарсан бүх хөлс, нүүрний будагтай чинь холилдон нүх сүвийг чинь бөглөнө гээд төсөөл дөө. Тиймээс дасгалын өмнө болон дараа нүүрээ угаа. Хэрвээ будаггүй олон хүний дунд орох эвгүй байвал, усны хамгаалалттай сормуусны будаг түрхэж болох юм.