Хүний бие нь олон талын үйлдэл хийдэг, маш нарийн механизм бөгөөд түүний эрхтэн, хэсэг бүр нь онцгой сонирхол татдаг. Жишээ нь хүний хумс жирэмсний гурав дахь сараас буюу эхийн хэвлийд хөгжиж эхэлдэг байна.
Хүний хумсны ургах дундаж хурд нь долоо хоногт 1 мм байдаг, гэхдээ генетик, хоол тэжээл, арчилгаа, эрүүл мэндийн байдал гээд янз бүрийн хүчин зүйлээс хамааран энэ тоо их юмуу бага байж болно. Гарын хумс 4-6 сарын хугацаанд бүрэн шинэчлэгдэж ургадаг.
Өвлийн улиралд хумс зун цагийнхаас илүү удаан ургадаг байна.
Та компьютер дээр ажилладаг эсвэл төгөлдөр хуур тоглодог уу? Тийм бол таны хумс хурдан ургах ёстой. Учир нь хурууны өндөгөөр хөнгөн цохих хөдөлгөөн нь сайхан массаж болж өгдөг байна. Гэхдээ хумсаараа хатуу гадаргууг тогшдог зуршил нь хумс үелэх шалтгаан болдог юм шүү.
Хумсны угийн урт нь хумсны өөрийнх нь уртын гуравны нэг орчим байдгийг та мэддэг үү?
Манай гарагийн нийт хүн амын 10 хувь нь хумсаа мэрдэг зуршилтай.
Хэрвээ хумсыг усанд удаанаар, байнга байлгавал, хумс зузаарна. Энэ нь маргаантай баримт ч, хумс нь усыг түргэн шингээх чадвартай юм.
Дэлхийн эмэгтэйчүүдийн сайн мэдэх хиймэл наадаг хумсыг шүдний эмч Фрэд Слек бодож олжээ. Ажлаа хийж байхдаа хумсаа гэмтээснээр тэр хумсан дээрээ хэсэгхэн фольга тавьж, ломбоны материалаар наажээ. Ломбыг хөрөөдсөнөөр, хумс жинхэнэ хумстай бүрнээ адилхан байхыг тэр олж мэдсэн байна.
Жирэмсэн үед хумс хүүхдээ хөхөөр тэжээх үеийнхээс хурдан ургадаг байна.
Хумс нь үнэндээ яг үстэй адилхан. Хумс, үсний аль аль нь кератин гэж нэрлэгддэг уурагаас бүрддэг.
Хумс хөлөрдөггүй. Хумсны хэвтэш хөлсний булчирхайгүй. Харин хумсны эргэн тойрны арьс л хөлөрч болно.
Эрчүүдийн хумс эмэгтэйнхээс хурдан ургадаг байна.
Хөлний хумс гарынхаас барагцаалвал хоёр дахин зузаан.
Хамгийн хурдан ургадаг хумс нь дунд хурууных, харин эрхий хурууны хумс бусдаасаа удаан ургадаг байна.
Залуу хүмүүсийн хумс настай хүнийхээс хурдан ургадаг.
Хэрвээ та хангалттай хэмжээний ус уудаггүй бол, энэ нь таны эрүүл мэндэд муу. Түүнчлэн хумсыг хугарамтгай болгодог байна.