Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын чанар нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна гэж airvisual.com сайт мэдээллээ. Улаанбаатарын агаарын 1 м/куб-т агуулагдах PM2.5 тоосонцорын хэмжээ 123.2 хүрсэн нь хамгийн бохир агаартай хотуудын нэгээр нэрлэгдэхэд хүргэсэн байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн бохир агаартай хотуудын нэгдүгээрт Энэтхэгийн Дели хот, хоёрдугаарт Непалын Катманду хот, гуравдугаарт Афганистаны Кабул хот жагсаж байна.