Цаг үеийн мэдээ

        Монгол улсад маань коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж, энэ онцгүй мэдээ хүн бүрт таагүй мэдрэмжийг дагуулж байна.  Гэхдээ санаа зовж, айж түгших нь таны сэтгэл зүй, эрүүл мэндэд таагүй нөлөөг авчирна. Тиймээс айж сандарсан, санаа зовсон, түгшсэн аюултай санагдсан мэдрэмжүүдээ зөв гаргах нь тайвшрахад тусалдаг юм шүү.

 Хамгийн түрүүнд тайвшрах арга бол:

- Тавын тоонд амьсгалаа аваад гурвын тоонд бариад буцаад тавын тоонд амьсгалаа гаргана, та үүнийг хэд хэдэн удаа давтаарай.

- Яг ямар мэдрэмж төрж байгааг илэрхийлээрэй. Ойр дотны хүмүүстээ юм уу дэвтэр дээр бичиж болно.

- Дийлэнхдээ төрж буй гол мэдрэмжээ илэрхийлэхгүй байснаар уурлаж бухимдах, бусдыг буруутгах, хэл амаар доромжлох, дайрч давшилдаг тул эдгээр сэтгэл хөдлөлийг шууд сошиал орчинд тавихгүй байх нь туйлын чухал.

Өөрөөсөө шалтгаалах хамгаалах зүйлсээ дор бүрнээ хийцгээе!

- Дасгал хөдөлгөөнөө өдөр тутам хийсэн хэвээрээ байя.

- Цэвэр агаарт алхъя.

- Аль болох дэлгэцийн хэрэгцээг бууруулцгаая.

- Дуртай дуу, хөгжмийн аянд гэр орноо цэвэрлэе.

- Хайртай гэр бүлийнхэндээ амин дэмтэй, гарынхаа амтат хоолоор дайлцгаая.

Клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул

Таны сурталчилгаа