Цаг үеийн мэдээ

        Өвөрхангай аймаг Бусад аймгийн нутагт отроор яваа малчдаа эргэх, дэмжлэг үзүүлэх ажил үргэлжилж байна. Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2050 шуудай буюу 80 гаруй тонн нүүрсийг Төв аймгийн нутагт оторлож байгаа малчдад хүргэлээ. Төв аймгийн сумдад Өвөрхангайгаас 400 гаруй малчин өрх оторлож байна. Мөн Булган аймагт отроор яваа 400 гаруй малчин өрх тус бүрт нүүрсийг үнэ төлбөргүй олгож, эм тарианы тусламжийг үзүүллээ.

        Оторчдыг хүлээн авсан нутагт өвсний гарц багасаж, хавар мал төллөх үеэр бэрхшээл учрах эрсдэлтэй байгаа тул отроор яваа айл өрхүүдээс татвар хураамж авах шийдвэрийг гаргасан байна.

Таны сурталчилгаа