УИХ-ын ээлжит сонгуулийн тойргийн мандат хувиарлах асуудалд АН байр сууриа илэрхийллээ. Тус намын зүгээс тойргийн мандат хот, хөдөө ялгаагүй тэгш байх ёстой гэсэн байр суурийг нэгтгэжээ.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог мандатыг хуваарилах асуудлыг удахгүй хэлэлцэх гэж байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор хөдөө орон нутгийн ногдох тойрог мандатыг нэмэгдүүлэх, нийслэлд ногдож байгаа тойрог мандатыг бууруулах байдлаар асуудлыг шийдвэрлэх гэж байна гэсэн яриа гарч байна. Нийслэлийн одоо байгаа 28 мандатыг бууруулахгүй байх, цаашид сонгогчдын төлөөллийн тэнцвэртэй байдлыг хангах асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэй” гэдэг шаардлагыг УИХ-ын даргад албан ёсны мэдэгдлээр саналаа хүргүүлжээ.
Судалгаанаас харахад хөдөө орон нутагт байгаа нэг мандат 15 мянган сонсогчийн төлөөллөөр гарч ирж байгаа бол хотод 40 орчим мянган сонгогчийн төлөөллөөр нэг мандат гарахаар байгаа аж. Хөдөө орон нутагт ногдож байгаа 48 мандатыг дотор нь шилжүүлэх замаар хэт цөөн мандаттай байгаа аймгуудыг хоёр мандаттай болгох боломж байна гэж үзжээ.
Хүн амын тоон үзүүлэлтээр авч үзвэл нийт хүн амын 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа нь хотод 38-аас доошгүй мандат ногдохоор байна. Хот, хөдөөгийн мандат 38:38 гэсэн тэнцүү байх боломжтой ч нийслэлийн иргэд илүү мэдээлэлд ойр, аливаа мэдээлэлд бодитой хандаж чаддаг зэрэг олон давуу талтай учраас болгоомжилж байна гэдгийг илэрхийлсэн юм.