Цаг үеийн мэдээ

           Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төвд Байгалийн түүхийн музейн 20 гаруй ховор, үнэт үзмэрүүдээс бүрдсэн "Дунд төрмөлийн эрин" үзэсгэлэн 1 дүгээр сарын 20-нд нээлтээ хийжээ. Ная гаруй сая жилийн өмнө амьдарч байсан өндөг хулгайлагч үлэг гүрвэл “Овираптор”, эвэрт үлэг гүрвэл протоцератопс, пахицефалозаврын толгойн яс, вилоцираптор, пситтакозавр, алиорамус ремотус зэрэг эртний амьтдын ховор олдворыг багтаасан үзэсгэлэн нэг сарын хугацаанд үргэлжлэх юм байна.

                               

          Эл үзэсгэлэнг иргэдээс гадна аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ээлжээр цаг товлон ирж үзэж байгаа аж. "Дунд төрмөлийн эрин" үзэсгэлэнг Байгалийн түүхийн музейн Үзмэр, үзэсгэлэнгийн хэлтсийн дарга Н.Жавзмаа мэргэжилтнүүдийн хамт дэглэжээ.

Таны сурталчилгаа