Цаг үеийн мэдээ

         Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил сайхан сумын Хөтөл, Номгон, Орхон Сант суманд ажилласан байна.  Сайхан сумын Номгон тосгоны ЭМТ өнгөрсөн  2019 оны хавраас эхэлж өвчтөн хүлээн авах боломжгүй гэдэг мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан. Тиймээс шинэ эмнэлгийн барилгын зураг, төслийг шийдвэрлэж, даруй шинэ эмнэлэгтэй болгох тухай шийдвэр гаргалаа. Мөн Сайхан сумын Хөтөл тосгонд 2019 онд улсын төсвөөр шинээр баригдаж ашиглалтанд орсон 500 хүүхдийн багтаамжтай шинэ сургуулийн үйл ажиллагаатай танилцсан байна.

        Сант сумын хувьд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр баригдаж байгаа бөгөөд барилгын ажлыг 2020 оны 6 сард ашиглалтанд өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Мөн 2020 онд сумын соёлын төвд их засвар орох бол сумын магистрал цэвэр усны шугамын шинэчлэл хийгдэхээр төлөвлөгджээ.

Таны сурталчилгаа