Цаг үеийн мэдээ

        Зээлгүй ахмадын түр хорооноос өнгөрсөн долоо хоногт Монгол улсын ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байсан. Түр хорооны гишүүд  3 сая төгрөгийг сар шинээс өмнө олгох шаардлагыг Монгол улсын Ерөнхийлөгч,  УИХ-ын даргад дахин хүргүүллээ.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ахмадуудыг тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай зөвлөмжийг улсын их хурлаар хэлэлцэн хууль зөрчин ахмадуудыг ялгаварласан гэж түр хорооныхон үзэж байна. Өмнө нь хүргүүлсэн шаардлагын хариу ирээгүй учраас өнөөдөр дахин шаардлага хүргүүлж байна. Мөн тэд байгалийн баялгийг тэгш хуваарилан зээлгүй ахмадуудад  3 сая төгрөгийг сар шинийн баяраас өмнө олгохыг шаардаж байгаа юм. Зээлгүй ахмадуудад 2021 оноос эхлэн ваучэр олгох шийдвэрийг гаргасан.

           Үүнд түр хорооны ахмадууд итгэхгүй байна гэсэн байрь сууриа илэрхийллээ. Сар шинээс өмнө 3 сая төгрөгийг бэлнээр олгосноор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй харин ч эдийн засгаа дэмжинэ гэж түр хорооны гишүүд үзэж байна. Тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулдаг учраас зээл авч чаддаггүй гэдгээ учирлаж байсан юм. Байгалийн баялгийг тэгш хуваарилах замаар ахмадуудад ялгаварлалгүй  3 сая төгрөг өгөх нь хамгийн зөв шийдвэр гэж түр хорооны гишүүд саналаа илэрхийллээ.

 

Таны сурталчилгаа