Өмнө нь дэлхий нийтийг айлгаж байсан SARS өвчний тархалтын үеэр ажиллаж байсан нэр хүндтэй эмч доктор Юен Квок Юн нь дараах зөвлөгөөг өгч байна.
- Энэ цаг үед Хятад улс руу зорчихгүй байх
- Хэрэв онгоцоор нисч очих тохиолдолд амны хаалт заавал зүүх хэрэгтэй.
- Үргэлж цэвэрхэн алчуур, ариутгагч бодис биедээ ойрхон авч явах.
- Энэхүү коронавирус нь SARS, MERS зэрэгтэй ижил төсөөтэй гэж ойлгож болно. Энэ удаад OC43. Уг вирустэй тэмцэх аргийг одоогоор олоогүй байна.
- Зах худалдааны газар очих шаардлагатай бол заавал амны хаалт зүүх
- Хэрэв таны хоолой юмуу залгиур эрхтнүүд нь хуурай байх аваас өвчний халдварыг авах магадлал нь өндөр байна. Урьдчилан сэргийлэх нэг алхам гэвэл хоолой болон хоолойн залгиур эрхтнүүдийг тогтмол чийглэх явдал. Хоолойгоо чийглэхгүй 10 минут л болоход вирус танд агаар дуслын замаар халдварлах боломжтой. Тийм учраас тогтмол шингэн ууж, гартаа ус авч яваарай. Насанд хүрэгчдийн хувьд 50-80cc дулаантай ус уух, хүүхдүүд 30-50cc бүлээн ус уухыг зөвлөж байна. Гол зорилго бол хоолойгоо үргэлж чийглэх явдал.
- 3 дугаар сарыг дуустал олон нийтийн газруудаар очихоос аль болох зайлсхий. Хэрэв нийтийн тээврээр үйлчлүүлэх тохиолдолд амны хаалт зүүж хэвших.
- Хэт шарж түлсэн тостой хоолноос татгалзах. Аль болох Витамин C-гийн хэрэглээг нэмэгдүүл.
- Шинж тэмдэг нь өндөр халуурах, дараагийн үе шат нь ханиах. Ихэвчлэн хүүхдүүд энэ төрлийн халдварт өртөж байна. Насанд хүрэгчдийн хувьд ихэвчлэн хоолойн өвчлөлийн шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа юм. Мөн толгой өвдөх, бие эвгүйрхэх хэв шинжүүд илэрч байна.
Д.ЖАРГАЛСАЙХАН