Цаг үеийн мэдээ

        Францын засгийн газар Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн короновирусийн халдварын хоёр тохиолдлыг бүртгэснээ өчигдөр мэдэгдлээ. Эдгээр нь Европ тивд  илэрсэн анхны тохиолдол юм байна.

Халдвар авсан Францын хоёр иргэн Хятадад аялж яваад эх орондоо буцаж ирсэн гэдгийг Францын эрүүл мэндийн сайд Агнес Бузин мэдээллэв.

       Францын Бордо хотод амьдардаг 48 настай эрэгтэй хэд хоногийн өмнө Хятадад аялж байхдаа халдварын голомт илэрсэн Ухань хотоор дамжин өнгөрсөн байна. Харин нөгөө тохиолдол нь Парист илэрсэн бөгөөд өвчтөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваагүй байна гэж Бузин ярьжээ.

       Тархалтыг эрчимжүүлэхгүйн тулд Хятадын Хубэй мужийн 13 хотод хязгаарлалт хийгээд байна. Энэ дундаас короновирусийн голомт илэрсэн Ухань хотод халдвар авсан хүмүүст яаралтай тусламж үзүүлэх зорилгоор 6 хоногийн дотор 1000 ортой эмнэлэг барихаар болжээ.

      Эх газрын Хятадаас гадна Сингапур, Непал, Япон, Вьетнам, Өмнөд Солонгос, Тайван, Парис, АНУ-д шинэ төрлийн вирусийн халдвар бүртгэгдээд байгаа аж. Одоогоор 1100 орчим хүн короновирусийн халдвар авч, амиа алдсан хүмүүсийн тоо 41 болж нэмэгджээ.

 

 

Таны сурталчилгаа