Дэлхий нийтийг айдаст автуулаад буй коронавирусийн голомт болох Үхань хотод 2 сарын 03-14-ний хооронд зохион байгуулагдах ёстой байсан Ази-Номхон далайн орнуудын боксын тамирчдад олимпийн эрх олгох тэмцээн цуцлагдсаныг тус тэмцээнийг зохион байгуулах хорооноос мэдэгдлээ. Одоогоор тус тэмцээн хэзээ болох нь тодорхойгүй байна. Ямартай ч тус тэмцээнийг зохион байгуулах хорооны зүгээс удахгүй шинэ товыг зарлана хэмээжээ.
Энэхүү “Токио-2020” олимпийн эрх олгох тэмцээнд Монгол улсаас "Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн аварга, “Екатеринбург-2019” сонирхогчдын боксын ДАШТ-ний хүрэл медальт Э.Цэндбаатар тэргүүтэй тамирчид оролцох төлөвлөгөөтэй байсан юм.
Мөн боксын олимпийн эрх олгох тэмцээнээс гадна Азийн эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ багуудад олимпийн эрх олгох тэмцээн Үхань хотод зохион байгуулагдах байсан ч байршлаа өөрчлөн Наньжин хот руу шилжсэн билээ.