Цаг үеийн мэдээ

Шулуун гэдсийг салст, өтгөн, шимэгч, хорт бодисоос цэвэрлэх нь олон өвчнөөс зайлсхийх арга зам юм. Хүн шулуун гэдэс бүхий л амьдралын турш 100 орчим тонн хоол хүнс, 40 мянга орчим литр шингэнийг боловсруулж, хүний биеэс гадагшлуулж байдаг.

Үүнээс гадна хүний гэдсэнд 15 кг өтгөн, хорт материал удаан хугацааны турш хуримтлагдсан байдаг гэнэ. Баас, хортой бодис ингэж хуримтлагдах нь бидний бие махбодод маш муу. Хэрвээ танд доор дурдсан шинжүүдээс ядаж нэг нь илэрч байвал таны гэдэс муу ажиллаж байна гэсэн үг.

  • Чихрийн шижин
  • Бодисын солилцоо удааширсан
  • Байнга өтгөн хатдаг
  • Элэгний өвчин
  • Бөөрөнд асуудал үүссэн
  • Хэт жин нэмж буй
  • Арьсны асуудал
  • Үений өвчин
  • Хумс, үсэнд асуудал үүссэн
  • Хорт хавдар

Шулуун гэдсээ хэрхэн цэвэрлэх вэ?

Бургуй тавьж цэвэрлэ болно. Энэ нь бүдүүн гэдэсний 50 орчим см-ийг л цэвэрлэдэг. Мөн гэдэсний ашигтай бактерийг алдагдуулах магадлалтай. Тиймээс ардын уламжлалт, аюулгүй аргаар хортой хаягдлаасаа салах боломжтой. Өдөрт 1-3 хоолны халбага маалингын гурил хэрэглэхэд л та гэдсэндээ шимэгч, салст, өтгөн хуримтлуулахаас сэргийлэхийн зэрэгцээ гэдэсний ашигтай бактериа устгахгүй үлдэх боломжтой. Маалингын гурил (гадуур "Льяная мука” гэж байдаг) нь жин тогтворжуулж, бодисын солилцоог сайжруулж, цусан дахь холестериний түвшнийг бууруулдаг. Маалингын гурилыг ходоодны шархлаа, үрэвсэл, шээс дамжуулах замын халдвар, цистит, амьсгалын дээд замын үрэвсэл, илүүдэл жин зэрэг өвчний үед хэрэглэнэ.

  • 21 хоногийн эмчилгээний дэглэм
  • 1-7 дахь өдөр: Хоолны 1 халбага маалингын гурилыг 100 мл тарагтай хольж хэрэглэнэ.
  • 8-14 дэх өдөр: Хоолны 2 халбага маалингын гурилыг 100 мл тарагтай хольж хэрэглэнэ.
  • 15-21 дэх өдөр: Хоолны 3 халбага маалингын гурилыг 100 мл тарагтай хольж хэрэглэнэ.

Маалингын үрийг нунтаглах, эсвэл шууд гурилыг нь худалдан авч хэрэглэж болно. Дээрх бэлдмэлээ өглөөний цайнаас өмнө өлөн элгэн дээрээ уугаарай. Өдөрт дор хаяж хоёр литр шингэн уух хэрэгтэй. Энэ эмчилгээг жилд нэг удаа хийж болно.

 

 
 

Таны сурталчилгаа