Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шуурхай хороо өнөөдөр хуралдаж олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхийг шийднэ. Хурдацтай тархаж буй коронавирусийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 136 гаас 170 болж, тохиолдлын тоо 7711 болж огцом өсчээ. АНУ, Япон, зэрэг орнууд иргэдээ БНХАУ-ыг Ухань хотоос нүүлгэн шилжүүлээд байна.
ДЭМБ-ын захирал Тедрос Аданом “Коронавирус хүнээс хүнд халдварласан тохиолдол Хятадаас өөр орнуудад бүртгэгдсэнд санаа зовниж байна. Хятадад биеэр зорчоогүй хүн халдвар авсан нь тархалт өсөх эрсдэлийг нэмэгдүүлж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Өмнө нь хүнээс хүнд коронавирус дамжсан тохиолдол зөвхөн эх газрын Хятадад бүртгэгдээд байсан аж.
Эх сурвалж : Bloomberg