Цаг үеийн мэдээ

        Өмнөговьчууд гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаа бөгөөд Солонгос улстай хамтын ажиллагааг сайжруулснаар Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт нэн шаардлагатай, тоноглогдсон автомашинуудыг нийлүүллээ. Тодруулбал ард иргэдийг авран хамгаалах аврах шат бүхий автомашин, өвчтөнг тээвэрлэх иж бүрэн тоноглогдсон автомашин, ажилчдын автомашиныг БНСУ-аас Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт шийдэж өгсөн юм. Ингэснээр зөвхөн Өмнөговь аймаг гэлтгүй хил залгаа орших бүс нутгийн ард иргэдийг аюул ослоос авран хамгаалахад үнэтэй хөрөнгө оруулалт болж байгаа юм.

          Өмнөгоь аймагт бүтээн байгуулалт хийгдэж өндөр барилга байгууламжууд нэмэгдэж буй ийм үед өндөр барилга дахь аврах үйл ажиллагааг хийх, аюул ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн автомашин техник хэрэгсэл шаардлагатай бсныг ийнхүү шийдэж байгаа юм. Тухайн автомашинуудыг Өмнөд бүсийн төв Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт шийдвэрлэхэд орон нутгийн төсвийн 50 гаруй сая төгрөгийг зарцуулсан ба бусад төсвийг хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд шийджээ. Ийнхүү Өмнөговь аймгийн ОБГ нь ард иргэдийг аврах, хамгаалахад нэн шаардлагатай автомашинуудаар хангагдлаа.

Таны сурталчилгаа