Эрүүл мэндийн Дэд сайдаар ажиллаж асан Ж.Амарсанаа өмнөд хөршийн Ухань хот руу сайн дурын эмчээр явах гэж байгаагаа зарлалаа. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан “2020 сарын хоёрдугаар сарын 02-нд шинэ коронавирусийн голомт руу явна” хэмээжээ. Мөн тэрээр 2019-nCoV вирусийн голомтод хамтдаа баг болоод сайн дурын эмчээр ажиллах, залуу, эрүүл чийрэг эмч нар байвал яаралтай холбоо барина уу!!! Баг болоод хамтдаа явцгаая.
Тэрээр:
" - Бид зөвхөн вирусийн тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа бөгөөд, тухайн вирусийн голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараар бага ч гэсэн хувь нэмэр оруулж, Монгол эмч нар мэдлэг чадвартай, зоригтой, сэтгэлтэй гэдгийг харуулах болноо. Мөн БНХАУ нь манай улсын мөнхийн хөрш төдийгүй Олон улсын тавцанд найдвартай түнш маань байсаар ирсэн билээ. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Монгол хүний тусч, нөхөрсөг, аюул тулгарахад нөхрөө хаядаггүй зан чанарыг илэрхийлж, 2019-nCoV вирусийн халдвар авсан хятад болон бусад улсын иргэдийг эмчилэхэд Олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь эмч хүний үүрэг гэж боддог. Хэрэв Вухан хотод сайн дурын эмчээр ажиллах явцдаа коронавирусын халдвар авбал тухайн бүс нутагтаа бүрэн төгс эмчлүүлж дуусаад ирэх болно.
Ямар ч байсан эх орондоо вирус чирч ирэхгүй гэдгээ андгайлъя. Мэдээж ийм цар тахлын үед БНХАУ хэрхэн ажиллаж байгааг харж ажиглахад сурах зүйл ч их байх биз ээ.
Анагаах ухааны доктор,
Хүний их эмч Ж.Амарсанаа хэмээжээ.