Цаг үеийн мэдээ

 Япон улс Хятадын Ухань хотоос тусгай онгоцоор авчирсан 200 хүний 3 нь шинэ төрлийн Коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон байна. Дээрхи халдвартай 3 хүнийг тусгай эмнэлгийн байгууламжинд тусгаарлан эмчлэнэ хэмээн ерөнхий сайд Шинзо Абе мэдэгдлээ. Одоогоор 170 хүний аминд хүрч, 8000 орчим баталгаажсан тохиолдол бүртгэгдээд байгаа коронавирусын халдварын улмаас дэлхийн улс орнууд Хятад улс руу болон тус улсаас ирэх хөдөлгөөнд хязгаарлалтууд хийж байна.

АНУ-ын Delta Airlines, United Airlines зэрэг томоохон авиа компаниуд энэ долоо хоногийг дуустал Хятад улс руу хийх нислэгүүдийг цуцалсан байна. Их Британий British Airways компани ч эх газрын Хятад руу хийх нислэгүүдээ цуцалж, хязгаарлалт хийж байна. Филиппин улс Хятадын иргэдэд хил дээрээсээ шууд олгодог байсан Визний үйлчилгээг түр хугацаанд зогсоосон.

Д.Жаргалсайхан

 

Таны сурталчилгаа