Том хэмжээтэй толгой болон тархины функц хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой байдаг ажээ. Шинэ төрсөн хүүхдийн толгойн хэмжээ дунджаар 35 см байдаг ба үүнээс дээгүүр байвал, “том толгойтой” гэж үздэг байна. Таны нялх хүүхдийн толгой ижил насны бусад хүүхдүүдийнхээс том харагдвал, эхэндээ хэцүү санагдаж мэдэх юм. Гэхдээ судалгаагаар том толгойтой хүүхдүүд бусадтай харьцуулахад, өсөж том болоод супер-ухаалаг болдгийг олж тогтоосон байна.
Эдинбургийн Их сургуулийн хийсэн судалгаагаар тэд хагас сая гаруй хүний мэдээллийн өгөгдлийг цуглуулжээ. Ингэхдээ 37-73 насны хүмүүсийг хамруулсан байна. Судалгаанд оролцогсод оюун санаа болон бие физиологийн сорилтод орж, амьдралынхаа хэв маягийг детальчлан танилцуулжээ.
Өгөгдлийг шинжилсний дараа, нялх хүүхэд байх үедээ том толгойтой байсан хүмүүсийн тархины идэвхтэй байдал илүү нэмэгддэг болох нь батлагдсан байна. Мөн тэдгээр нялх хүүхдүүд оюуны өндөр чадамжтайгаас гадна Их сургуульд суралцаж, амжилттай мэргэжил эзэмшиж чаддаг ажээ.