Цаг үеийн мэдээ

           УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах Улсын ерөнхий прокурорын саналыг хүлээж авах эсэхийг хаалттай хэлэлцэж эхэллээ. Улсын ерөнхий прокурорын тавьсан уг саналыг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хаалттай хэлэлцэн, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний долоо нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж санал өгсөн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн саналын харьцааны талаарх мэдээлэл ил болоогүй.

           Өмнө нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн. Одоо нэг дэд, хоёр байнгын хорооны шийдвэрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, нууц санал хураалтаар нэг гишүүнээ бүрэн эрхтэй нь үлдээх, эсэхийг тодорхой болгоно. Уг саналын томъёоллоор чуулган дээр санал хураалт явуулах юм. Ийнхүү дөнгөж сая Н.Номтойбаяр гишүүн чуулганы танхим руу орлоо.   

Таны сурталчилгаа