Цаг үеийн мэдээ

   УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг огцруулах асуудлаарх нууц санал хураалтад 30 гишүүн түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх, 28 нь авч үлдэх санал өгчээ. Өөрөөр хэлбэл олонх нь түүнийг түдгэлзүүлэх санал өгсөн ч тогтоолын төслөө батлахдаа гишүүдийн олонх нь дэмжээгүй байна. Ингэснээр нууц санал хураалт хүчингүй болжээ. Харин хуралдаанаас гарч ирсэн Н.Номтойбаяр гишүүн "Намайг 2020 онд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Тиймээс улс төрөөс түр чөлөөлөгдөх шаардлага гараад байна. Гэхдээ би улс төрөөс гарахгүй" гэж мэдэгдэв. Ингээд тэрээр чөлөөлөгдөх хүсэлтээ бичих өгөхөөр явлаа.

Таны сурталчилгаа