Дэлхийн хэмжээнд өнөөдрийн /2020.01.30/ байдлаар коронавирусын 7892 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй 12167 тохилдол илрээд байна. Нас барсан хүний тоо 170 хүрчээ.
Монгол Улсын хувьд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ томуу, төст өвчний халдвар өндөр байгаа. Тандалтын дөрөвдүгээр 7 хоногийн мэдээгээр амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 14.2 хувийг эзэлж байна. Нэгдүгээр сарын 9-29-ний хооронд нийт 36 хүнд тархвар судлалын шинжилгээ, онош судлалын шинжилгээ хийж, ХӨСҮТ-д 16 хүнийг тусгаарлаад байна.
Иймд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Улсын Онцгой комисс өнөөдөр Төрийн ордонд хуралдлаа.
Хуралдаанаар төрийн золголт, нутгийн золгуут, байгууллагын золголт, олныг хамарсан цагаан сар хийхийг хязгаарлах зөвлөмж гаргажээ.
Мөн иргэдийг гэр бүлийнхээ хүрээнд цагаан сарыг тэмдэглэхийг уриаллаа.