Цаг үеийн мэдээ

          Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5, 6, 7, 8 дугаар багийн хоёр мянга гаруй толгой бод мал Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших Ачит нуурын сав газарт оторлож байна.

Ногооннуур сум нь 1576 өрх, 6311 хүн амтай Баян-Өлгий аймгийн томоохон сумдын нэг.

        Сумын хэмжээнд 2019-2020 оны өвөл 203 мянган толгой мал өвөлжиж байна. Одоогоор сумын нутаг дэвсгэрт өвөлжилт хэвийн, цас бага, малын тарга тэвээрэг сайн байгааг албны хүн мэдээлжээ.

Таны сурталчилгаа