ЭМЯ –НЫ ШИНЭ коронавирусийн эмнэлзүйн зөвлөх багийн гишүүн АУ-ны доктор, клиникийн профессор У.Цэвэгмид зөвлөлөө. Үүнд:
- хүүхдийн дархлааг дэмжих/ аньс, нэрс, аарц чихэр багатай хэрэглэх/
- тогтмол цагт унтуулж амраах /оройн 10 цагаас өмнө унтуулж хэвшүүлэх/
- уураг илчлэгтэй хоол хүнс хэрэглэх/ адуу, хонины мах, жимс, ногоо/
- гэртээ тогтмол агаарын солилцоо хийх
зайлшгүй шаардлагаар гадагш явах бол амны хаалт зүүх тогтмол гарыг нь угаах хэрэгтэй. Мөн коронавирустэй холбоотой урьдчилан сэргийлэх үүднээс цэцэрлэг сургуулийн хичээл хаасантай холбоотой эцэг эхчүүд хүүхдээ олон нийтийн газар, худалдааны төв, эмнэлгийн байгууллагаар дагуулж явахгүй байх хэрэгтэй юм.