2020 оны хоёрдугаар сарын 1-ний 5 цаг 30 минут. БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон Монголын 31 оюутныг эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээн авсан. “МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц нэгдүгээр сарын 31-ний шөнийн 00.30 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Ухань руу хөөрсөн юм.
Ухань хотоос хөл хорионд байсан 31 оюутнаа авчирхаар явсан онгоц өнөөдөр үүрээр ирэх мэдээлэл байна.
Тэднийг ирэхийг хүлээсэн цагдаагийн алба хаагчид хамгаалах хэрэгслээ зүүгээд хүлээж байгаа юм. Голомтын бүсээс ирж буй иргэдийг цагдаагийн хамгаалалт дор ХӨСҮТ-д аваачиж, тусгаарлан тандалт шинжилгээнд оруулна.
Бас тодорхой хугацаагаар тусгаарлана гэдгийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд танилцуулсан билээ.