Настай өвөө залуугийн халаас руу бутархай мөнгө хийх зуураа:
-Бурхан намайг шинээр төрсөн юм шиг л баярлууллаа. Энэ өчүүхэн сэтгэлийн бэлгийг минь авбал бүр ч их баярлах болно гэв.
Залуу сайн үйлс хийснээ ч мэдэж байлаа, шан харамж авна гэдгээ ч мэдэж байлаа. Тэр залуу гэрээсээ төөрөөд замын хажууд уйлаад сууж байсан хүүхдийг олж аваад гэрт нь хүргэж өгчээ. Залуу хүүгийн гэрийг төвөггүй олсон боловч замын турш төсөөлж байсан гаднаа усан сантай том харшийн оронд нэг муу модон байшин байсанд урам нь хугарав . Гэрийн хаалгыг нь хүүгийн өвөө тайлж, хүүг нэг сайн тэвэрч үнссэний дараа, залууд баярласнаа илэрхийлж халаас руу нь хэдэн зоос хийж өгчээ. Залуу, ярилцаж байхдаа хүүгийн эцэг эх авто машины ослоор өөд болсныг мэдлээ. Түүнд өвгөний өгсөн гурав дөрөвхөн бутархай зоос үнэхээр чамламаар санагдаж, ядаж ирсэн таксины мөнгийг өгсөн бол хэмээн бодно. Гэрийн байдлыг харахад, тэд үнэхээр ядуу ажээ. Залуугийн мөнгөтэй болох мөрөөдөл замхарч, дотор нь бачимдана. Хүүгийнхээ төлөө овоо хэдэн юм өгчихөж чадахгүй харамч хөгшинтэй ярилцаад байх ч сонирхол алга. Тэгээд тэр хөгшинд нэгэн сургамж өгөхөөр шийдэж өвгөний нүд рүү харж байгаад халаасандаа байсан өнөөх хэдэн зоосыг хүүгийн хөлний өмнө шидэж:
– Миний дүү энүүгээр дуртай тоглоомоо аваарай, миний дүү том болохоороо бусдад өгөөмөр хандаж байгаарай хэмээв.
Жаалхүү бөхийж залуугийн шидэлсэн мөнгийг цуглуулж алган дээрээ авахад залуугийн нүд уначих шахлаа. Хүүгийн гарт гурав дөрвөн алтан зоос гялалзаж байх нь тэр .
Слова жизни худаснаас