Цаг үеийн мэдээ

         Манай улсад тогтмол үйл ажиллагаа явуулдаг арван гурилын үйлдвэр байдаг байна. ХХААХҮЯ-наас мэдээлснээр 2085 тонн гурилыг зах зээлд нийлүүлжээ. Үйлдвэрүүд хэвийн ажиллаж, ердийн үед нийлүүлдэг хэмжээгээрээ тасралтгүй нийлүүлсээр байгаа тул гурил нөөцлөх шаардлагагүйг салбар яамнаас анхааруулсан байна. 

         Өнгөрсөн жил манай улс нийт 95.4 мянган тонн гурил хэрэглэжээ. Харин энэ онд гурилын нийт хэрэгцээ 96.7 мянган тонн болж өсөх судалгааг ХХААХҮЯ хийсэн байна. Ингэснээр нэг хүнд ногдох гурилын 36.6 кг болно.

Таны сурталчилгаа