Коронавирусийн өвчлөлтэй холбогдуулан манай улсаас БНХАУ болон ОХУ-тай хиллэдэг автозамын боомтын шалган нэвтрүүлэх цэгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тодруулбал, Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өчигдрийн байдлаар 432 зорчигч орж ирээд байна. Зорчигч нэвтрэгчдийн халууныг хэмжихэд зорчигчдын халуун 35-36.5 байсан ба зорчигчдоос авах асуумжийн хуудасны дагуу эрүүл мэндийн мэдүүлэг авч ажиллаж байна.
Одоогийн байдлаар ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй, өндөр халуурсан иргэд байхгүй, зорчиж буй иргэдэд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байгаа гэлээ.