Цаг үеийн мэдээ

          Монгол орон даяар томуу томуу төст өвчин газар авч буй энэ өдрүүдэд сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 2-ныг хүртэл хязгаарлаад байгаа.  Тэгвэл ЕБС-ын сургуулийн бага, дунд, ахлах анги болон цэцэрлэгийн насныханд зориулсан теле хичээл өнөөдрөөс орон даяар эхэлж байна. 

         БСШУСЯ-наас өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заахаар агуулга, хуваарийг баталсан. Теле хичээлийг нийт 13 телевизээр дамжуулах бөгөөд нөхөж үзэх боломжтой байхаар зохицуулсан байна.