Цаг үеийн мэдээ

      Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байуаах албанаас УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсаны амь насаа алдсан хэргийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг тодруубал тухайн хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Батхуяг нь 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олон нийтэд задруулсан хэргээр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна.

     Энэхүү хэрэг дээр 13 секундын бичлэг байгаа гэх асуудал яригдаад байсан. Тэгвэл Г гэгч этгээд хуурамчаар зохиож, хууран мэхлэн ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Г гэгч этгээд дээрхээс гадна зургаан удаагийн үйлдлээр 269,101.575 сая төгрөгийг бусдаас залилж авсан энэ үйлдэлд нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын хяналтад хүргүүлсэн. Одоогоор 13 секундын бичлэг байгаа гэдгийг тогтоогоогүй байна гэлээ.

     Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах ажиллагааны алба хаагчид 1997 онд төрсөн Б гэгчийг өнгөрсөн хоногуудад дайчлан баривчилсан. Тэрбээр 35 удаагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг хүний нүднээс хол газарт хуурч аваачин, эд зүйлсийг дээрэмдсэн байна.

Таны сурталчилгаа