Цаг үеийн мэдээ

         Монгол улсад 16 мянган хүн жилд хорт хавдартайгаа тэмцэн амьдардаг. Өнөөдөр 16000 орчим хүн амьдралынхаа бүхий л нөөц бололцоог хорт хавдраа ялан дийлэхийн тулд зориулан аж төрж байна. Гэр бүлийн нэг гишүүн хорт хавдраар өвдөхөд түүний эргэн тойрны 10 хүн сэтгэл санаа, санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг гэж үзвэл 2015 оноос 2019 он хүртэлх хугацаанд 190 орчим мянган хүн уг өвчний улмаас шаналан хохирчээ. Хавдар унтаад сэрэхэд үүсдэг өвчин биш учраас та яг одооноос эхлэн өөрийн бие эрүүл мэнддээ анхааралтай байгаарай. Ингээд хүний биед хавдар үүссэн байж болох дараах 7 шинж тэмдгийг хүргэж байна.

   Хоол боловсруулах систем, давсагны үйл ажиллагаанд өөрчлөлт орох

    Эдгэрдэггүй шарх, үрэвсэл бий болох

    Хэвийн биш байдлаар цус алдах

    Биений аль нэг хэсэгт булдруу, хатуурал үүсэх

    Хоол шингэхэд хүндрэлтэй болох

    Мэнгэ үү зэргийн хэлбэр, хэмжээ, өнгө, зузаанд мэдэгдэхүйц өөрчлөлт орох

    Байнга ханиалгах эсвэл хоолой сөөх

Мөн хавдрын төрлөөсөө хамаарч дараах өөр онцлог шинжүүд мэдрэгдэж болно.

    Байнга толгой өвдөх

    Шалтгаангүй жингээ алдах, эсвэл хоолны дуршилгүй болох

    Яс байнга янгинаж өвдөх

    Байнга сульдаж, бөөлжис цутгах

    Байнга эсвэл ойр ойрхон бага хэмжээгээр халуурах

    Халдварт өвчин дахин дахин тусах буюу өвчлөмтгий болох зэрэг бий болдог байна.

 

Таны сурталчилгаа