Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн хүрээнд GeneXpert аппаратыг Увс, Завхан, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг, оношилгоо, эмчилгээний төв болон нийслэлийн Сонгинохайхан, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд жилийн хэрэгцээний урвалжийн хамт өнөөдөр хүлээлгэн өглөө.
Түүнчлэн төслийн хүрээнд Эрүүл мэндийн яам 2016-2019 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүгийн болон техникийн дэмжлэгээр 61, орон нутгийн санхүүжилтээр нийт 134 байгууллагад амжилттай хэрэгжүүлэн, 112,417 иргэнийг хүн төвтэй эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээнд хамруулсан байна.