Ойрын өдрүүдэд махын үнэ огцом нэмэгдэж, иргэдийн дунд нэлээдгүй бухимдал үүсгээд байна. Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр гаргадаг судалгаанаас ажиглахад махны үнэ 1 дүгээр сард 14 мянган төгрөгт хүрсэн бол энэ долоо хоногт 12 мянга болж буураад байна. Махны үнэ буурахад нөлөөлөх хүчин зүйлс нь дулааны аргаар боловсруулсан махны экспорт тодорхойгүй хугацаагаар зогссон мөн 1 дүгээр сард болсон БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан Коронавирусийн, Хунань мужид гарсан H5N1 буюу шувууны томуу өвчин гарсан явдал юм.
Үүний улмаас УОК хуралдаж тахианы мах махан бүтээгдэхүүн импортлохыг хориглосон шийдвэр гаргасан. Мөн цаг агаарын дулааралтай холбоотой махны хадгалалт, зоорь хомс зэрэг хүчин зүйлсээс хамаарч махны үнэ буурч нийслэлчүүд хямд мах махан бүтээгдэхүүн худалдан авах таатай нөхцөл үүсээд байна.