Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор урамшууллыг жил бүр олгодог. Энэ онд ноосны урамшуулалд 22.6 тэрбум төгрөг тусгасан байна.
Үүнээс боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан ноосонд буюу нарийн, нарийвтар болон “Малын үржлийн стратеги төлөвлөгөө”-нд багтсан аймаг, суманд үржүүлж байгаа бүдүүвтэр хонь, тэмээний ноос кг-д 2000 төгрөг олгоно.
Харин бусад бүс нутагт үржүүлж буй бүдүүвтэр болон бүдүүн хонины ноос кг-д 1500 төгрөг өгдөг юм.