Дэлхий даяар шуугиулж сонирхол татаад байгаа Өмнөд Солонгосын "Parasite" кинон дээр баян тансаг байшинд амьдардаг болон хонгилын өрөөнд амьдардаг хоёр гэр бүлийн тухай өгүүлдэг. Энэхүү кино нь баримтат кино бус драмын кино боловчиг Өмнөд Солонгост яг л ийм газруудад олон мянган залуучууд амьдардаг байна. Ингээд та бүхэнд BBC агентлагийн сурвалжлах баг нэгэн айлд очиж бэлтгэсэн мэдээллийг хүргэе. О Ки Чхоль амьдардаг подвалын өрөөнд бараг л нарны туяа тусдаггүй. Байгалийн гэрлийг үзэхгүй энэ гэрт тэрээр өмнө нь амьдарч байсан газраасаа авч ирсэн ургамал цэцэгс нь амьдарч чадсангүй ээ.
Байрны хажуугаар өнгөрч яваа хэн ч чөлөөтэй цонхоор харж дотор юу байгааг харах боломжтой. Өсвөр насны банди нар заримдаа яг цонхны хажууд тамхи татаж, хааяа бүр шүлсээ нулимж орхино.
Харин зун энэ өрөөнд тэвчихийн аргагүй чийгтэй болдог байна. Жижигхээн өрөөнд угаалтуур байхгүй ба ванн нь шалнаас ердөө хагас метрийн өндөрт л байрлана. Харин тааз маш намхан учир толгойгоо цохьчихгүйн тулд хөлөө нугалах шаардлага гарнаа.
" Ийшээ нүүж ирсэнийхээ дараахнаас миний бүх газар хөх няц болсон- нэг бол шатнаас унаад л, нэг бол бетонон хананд гараа цохиод л" гэж О Ки Чхоль ярьжээ. Тэрээр 31 настай бөгөөд логистикийн салбарт ажилладаг байна.
Паразитууд кинон дээр яг нэг цаг үед амьдарч байгаа хоёр гэр бүлийг харуулдаг. Гэхдээ баян болон ядуугийн харьцуулалттайгаар. Өмнөд Солонгосын амжилттай яваа найруулагчдын нэг Пон Чжун Хо баян тансаг амьдралтай Пак болон ядуу зүдүү амьдрал туулж яваа Ким нарын амьдралыг тэдний амьдарч байгаа орон байраар нь гайхалтай харуулдаг.
Яг л бодит амьдрал дээр олон мянган залуучууд яг л Ким-ын адил байранд амьдарч бүх хүч чадлаа дайчлан ажилладаг байна.
Эдгээр байрнууд Сөүл хотод бий болсон нь- Өмнөд Солонгосын түүхийн үр дүн. Эдгээр барилгуудыг Хойд Солонгос улстай хийсэн мөргөлдөөний үеэр хэдэн арван жилийн өмнө барьж байгуулжээ.
Сүүлийн хэдэн жил Өмнөд Солонгосын 35-аас доош насны иргэд байрны төлбөрт сарын орлогынхоо тал хувийг зарцуулдаг тухай судалгаа гарчээ. Үл хөдлөх хөрөнгө тэнгэрт хадсан үнэтэй болсон энэ үед цорын ганц сонголт подвалын өрөө болжээ. Энэ өрөөнүүдийг сарын 450 доллараар түрээслэдэг байна. 20-30 насны залуучуудын дундаж цалин ойролцоогоор сард 1700 доллар байдаг ажээ.
Ийм нөхцөлд амьдарч байгаадаа бусад Сөүлийн иргэд тэднийг өндөр дээрээс харж байгаад гомдоллодог хэсэг бүлэг байхад дасан зохицоод амьдрах нь ч бий.
ЭХ СУРВАЛЖ: BBC RUSSIA